Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын санаачилгаар агаарын бохирдол ихтэй, хотын төвтэй ойролцоо байршилд оршин суудаг өрхүүдийг хийн халаалтад шилжүүлэх ажлыг энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн. Баянгол, Чингэлтэй дүүргийн Гандан, Зурагт, Эх, нялхсын эрүүл мэндийн төвийн орчмын өрхүүдэд чиглэсэн уг төслийн хүрээнд энэ онд 5000 айлыг хийн халаалтад шилжүүлээд буй аж.
Анх төслийн үр дүнг харгалзан 20272028 онд дахин 50 мянган өрхийг хийн халаалтад шилжүүлэхээр төлөвлөж байсан ч зорилтот тоог 5000 болгон бууруулжээ. Үүнд санхүүжилтийн хүрэлцээ болон олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор шингэрүүлсэн хий хадгалах зориулалтын агуулах байгуулах шаардлага үүссэн нь нөлөөлсөн байна.
Э.Сондор