Киргизийн Бишкек, Чолпон-Ата хотод болсон дэлхийн нүү дэлчдийн VI их наадамд манай улсын баг оролцож, нийт 24 (алт, мөнгө тус бүр дөрөв, хүрэл 16 ) медаль хүртсэн амжилтаар IV байрт шалгарч, түүхэн амжилт үзүүлэв. Өнгөрсөн амралтын өдөр өндөрлөсөн тус наадмын харвааны тэмцээнд зургаан тамирчин цэц сорьсноос тив, дэлхийн аварга Б.Ганзориг Турк улсын 70 метрийн пута байнд удаалж, БНСУ-ын 145 метрийн кугдо байнд тэргүүлсэн бол аймгийн мэргэн С.Ариунбат БНСУ-ын 145 метрийн кугдо байнд дэд байр эзлэв. Түүнчлэн сээр хугалах, цохих багийн төрөлд Монголын баг (Д.Лхагва-Очир, Х.Гочоосүрэн, Б.Мөнхбаяр, Т.Мөнх-Эрдэнэ, Ц.Бэгзсүрэн) түрүүлж, морьт харвааны тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Г.Гүнбилэг аваргаар тодорч, эрэгтэй, эмэгтэй тамирчдын холимог харвааны нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртсэн байна. Энэ удаа дээрх наадамд оролцсон орнуудаас Казахстаны тамирчид 74 (алт 32, мөнгө 20, хүрэл 22), Киргиз 84 (алт 30, мөнгө 35, хүрэл 19 ), ОХУ 36 (алт долоо, мөнгө найм, хүрэл 21) медаль хүртэж, багийн дүнгээр эхний гурван байрт жагссан байна.