Валют солиулах гээд залилуулсан гэх дуудлага өнгөрсөн сарын 29-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Эл гомдол, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Л юань солиулах зорилгоор фэйсбүүк дэх зарын дагуу үл таних этгээдтэй холбогдож, улмаар гурван удаагийн гүйлгээгээр нийт 93.9 сая төгрөг шилжүүлэн залилуулсныг тогтоожээ. Цагдаагийн байгууллагаас тухайн дансанд барилт хийж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж буй талаар мэдээлсэн юм. Цахим ор чинд нийтэлсэн зарын цаана залилагч этгээд байж болзошгүй тул аливаа санхүүгийн гүйлгээ хийхдээ нягталж, эрсдэлээс сэргийлэхийг албаныхан сануулсан юм.
Ташрамд, он гарснаас хойш найман сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 31 233 гэмт хэрэг бүртгэгд сэнээс 34 хувь буюу 10 633 нь залилах гэмт хэрэг байжээ. Бүртгэгдсэн залилах гэмт хэргийн 76 хувийг цахим орчинд үйлдсэн аж.
Ч.Цэлмэг