Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Жирэмсэн эмэгтэйчүүдэд тусгай таних тэмдэг тарааж эхэллээ

Жирэмсэн эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд үзүүлэх нийгмийн дэмжлэг, халамжийг нэмэгдүүлэх зорилгоор тусгай таних тэмдгийг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Уг таних тэмдгийг харьяа өрх болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан үнэ төлбөргүй авах боломжтой юм.
2026-06-18

Тайваний Үндэсний хааны ордонд Чингисийн эш хөргийг дэлгэн үзүүлнэ

Их Монгол Улс үүсгэн байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан “Эш хөргийн ивээл-Эв эеийн ерөөл” хэмээх тусгай үзэсгэлэнг долоодугаар сарын 6-наас есдүгээр сарын 10-ныг дуустал Тайваний Үндэсний хааны ордон музейд дэлгэхээр болжээ. Үүний хүрээнд Монголын Эзэнт гүрний түүхэнд холбогдох хосгүй хоёр бүтээлийг олон нийтэд дэлгэх нь. Тодруулбал, Их Эзэн Чингис хааны эш хөрөг, “Хубилай хаан авд мордсон нь” бүтээлийг хүндэтгэлийн тэнхимд олны хүртээл болгоно. 
2026-06-18

“Бидисек” компани гурван сая ам.долларын бонд гаргах нь

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Бидисек” компани хөрөнгө оруулалтын төслөө хэрэгжүүлэх зорилгоор санхүүжилтийн бүтцээ өөрчилж, олон нийтээс бонд хэлбэрээр хөрөнгө татахаар болжээ. Тодруулбал, тус компани гурван сая хүртэлх ам.долларын үнийн дүнтэй, хоёр жилийн хугацаатай бонд гаргахаа мэдээлсэн аж.
2026-06-18

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн эцэсээс Бэлхийн авто зам  хүртэлх авто замыг 6 дугаар сарын 20-ны 00:00 цагаас 6 дугаар сарын 21-ний 23:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
2026-06-18

Монголын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах ажилтнуудын холбооноос МСНЭ-д албан бичиг хүргүүллээ 

МСНЭ)-ийн XIX их хурлыг энэ ням гарагт зохион байгуулахаар товлосон. Тус хурлаар эвлэлийн удирдлагыг сонгох бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээллээр ерөнхийлөг­ чийн сунгаанд Э.Дагиймаа, Л.Нинжжамц, З.Боргилмаа нар нэрээ дэвшүүлэх гэнэ. 
2026-06-18

Жуулчны хөтөч, тайлбарлагч нар мэргэжлийн стандарттай болов

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг, Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо зэрэг байгууллагынхан Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны захиалгаар тус салбарын хүрээнд анхныхад тооцогдох ажил мэргэжлийн стандартыг боловсруулан батлуулжээ.
2026-06-18

Бэлчээр нутгийн экосистемийг хамгаалахыг дэлхий нийтэд уриаллаа 

Газрын доройтол, амьдрах орчны асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас санаачилсан Дэлхийн цөлжилт, гантай тэмцэх өдөр өчигдөр тохиолоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш бэлчээр нутгийг нөхөн сэргээх, усны нөөцийг хамгаалах, хөдөөгийн иргэдийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд урьд урьдынхаас илүү идэвх чармайлттай ажиллахыг улс орнуудад уриалав. 
2026-06-18

Эх орныхоо дэвжээнд тив, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх Монголын баг

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын тав дахь цуврал Монголд маргааш эхэлнэ. Улаанбаатар хотод гурав хоног үргэлжлэх (зургаадугаар сарын 19-21) тус тэмцээнд 60 орны шилдгүүд зодоглохоор хэдийн цуглажээ. Оролцох багуудаас хойд хөршийнхөн 10 гаруй хоногийн өмнө ирж, манайхантай бэлтгэлээ базаав.
2026-06-18

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хууль буюу ойн дайсан

Байгаль орчны сайд байсан хүн яагаад байгальд халтай хууль санаачилсныг ойлгоход хүнд юм. Тодруулбал, Байгаль орчны сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ойн тухай хуулийг шинэчлэхээр санаачилсан. Хуулийг нь УИХ-аар үндсэндээ хэлэлцэж эхэлж байна. Гэтэл уг хууль шууд утгаараа “Ойгүй болъё” гэсэн агуулгатай.
2026-06-18

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчлэлийг байнгын хороо дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар (2026.06.17) Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ.
2026-06-18

Хуулийн хийдлийг хугацаа хожиход ашиглаж байна

Улсын хэмжээнд энэ сар гарснаас хойш өчигдрийг хүртэлх хугацаанд 791 шүүх хуралдаан зар­ласнаас 135 нь хойшилжээ. Шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй олон дахин хойш­луулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж буй нь иргэд, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг бууруулах нэг шалтгаан болж байна.
2026-06-18

Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Дархан-Уул аймгийн Орхон сумын 2-р багийн нутаг дэвсгэр Хөтөл хорооллын 2 малчин өрхөөс шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн бүх бог малыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулна гэж Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
2026-06-18

19 үхрийн зохиомол хээлтүүлэгч танилууддаа өгсөн хэргийг шалгаж дуусав

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд байдаг Малын удмын сангийн үндэсний төв (МУСҮТ)-ийн албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашиглаж, өндөр ашиг шимтэй малын хээлтүүлэгчийг хамаарал бүхий хү­ мүүстээ олгосон хэрэгт холбогдуулан шалгаж дуусжээ. Дархан-Уул аймагт байрладаг тус төв нь зохиомол хээлтүүлгийн аргаар өндөр ашиг шимтэй мал гарган авах зэрэг үйл ажиллагаа явуулж, 60-аад үүлдэр, омгийн хээлтүүлэгчээс үр үйлдвэрлэн аж ахуйн нэгжүүдэд олгодог.
2026-06-17

Японы Төвбанк бодлогын хүүгээ сүүлийн 31 жилийн дээд түвшинд хүргэв

Японы Төвбанк бодлогын хүүгээ 0.75-аас нэг хувь болгон өсгөснөө өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Төвбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хоёр өдрийн турш хуралдсаны эцэст эл шийдвэрийг олонхын саналаар баталсан байна. Ингэснээр Япон Улс бодлогын хүүгээ сүүлийн 31 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүргээд буй юм.
2026-06-17

BBC агентлаг албадынхаа 2000 орчим орон тоог цомхотгоно

Британийн BBC агентлаг телевизийнхээ бүтцийг өөрчлөх ажлын хүрээнд ирэх долоо хоногт мэдээний албаны зуу зуун ажлын байрыг цөөлөхөөр төлөвлөж буйгаа “Financial times” (FT) сонинд мэдээлжээ. Учир нь тус корпорацын бүх алба, хэлтэст зардлаа 10 орчим хувиар танах үүрэг өгсөн байна.
2026-06-17

“Алтанговь транс”-ын харваачид улсын аварга багаар тодров

Үндэсний шагайн харвааны төв асарт болсон шагайн харвааны улсын аварга шалгаруулах 36 дахь удаагийн тэмцээнд 21 аймгийн болон хотын нийт 118 багийн 940 гаруй харваач оролцож, цэц мэргэнээ сорив. Нутаг бүрээс ирсэн шилдэг харваачтай багууд гурван өдөр ширүүхэн өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.
2026-06-17

Транс тосны хяналтын тухай хуультай болохыг дэмжиж гарын үсэг зураарай

Хүний их эмч, доктор Ж.Амарсанаагийн санаачилсан Транс тосны хяналтын тухай хууль батлан, хэрэгжүүлэх цахим өргөдөлд гарын үсэг зурахыг олон нийтэд уриалан өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Уг төслийг нийтийн өргөдөл, гомдлын систем (D-Өргөдөл)-д байрлуулснаас хойш 7000 орчим хүн дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд хугацаа дуусахад 12 өдөр үлдсэн тул иргэдийг цахимаар нэгдэхийг тэрбээр хүсэв.
2026-06-17

Хөдөлмөрийн чадвараа алдсан жолоочийн эрхийг хамгаалжээ

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос ажилтны эрх зөрчигдсөн асуудлыг шийдвэрлэж, ажил олгогчид зөвлөмж хүргүүлжээ. Хөвсгөл аймгийн иргэн П.М нь 2022 онд нэгэн ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа тархинд нь цус харваж, биеийнх нь нэг хэсэг саажилттай болжээ. Ингэснээр тэрбээр хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан байна.
2026-06-17