
“Матрикс” гурвалсан кино бүтээлийн үргэлжлэл 2017 онд дэлгэцэнд гарна гэж тус киноны зохиогчид амласан. Уг амлалт талаар болов хэмээн үзэгчдийн урам хугарч байтал “Screen Rant” сайт баяртай мэдээ цацав. Тус киноны зохиолч Зак Пенн “Гурван жил “Warner Bros” кино компанид дарамт үзүүлсний эцэст дээрх амлалтандаа хүрэх боломж нээгдлээ. Бид одоо дөрөв дэхь хэсгийн төсөл дээр ид ажиллаж байна. Эл төслийг эхлүүлэх нь миний нэр хүндийн асуудал байв” гэж тус сайтад өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Тэрбээр уг төслийнхөө талаар нарийн мэдээллийг өгөөгүй байна. 1999 онд эхний хэсэг нь гарсан “Матрикс” нь франчайз (тухайн бүтээлийн сэдэв, баатар, үйл явдлаар хийсэн хүүхэлдэйн кино, комикс, телевизийн шоу, компьютерын тоглоом, тэр байтугай бараа бүтээгдэхүүн хүртэл) урсгалын эхлэлийг тавьж, дөрвөн “Оскар”, гуч гаруй кино шагналыг хүртэхээс гадна 2012 онд АНУ-ын Үндэсний киноны реестрт бичигджээ.
Дөрөв дэхь “Матрикс”-т жүжигчин Киану Ривз тоглох үгүй нь мөн л одоохондоо тодорхойгүй байна. Хэдэн жилийн өмнө тэрбээр “Хэрэв эл киноны үргэлжлэлийг ах дүү Вачовский нар (өмнөх гурван “Матриксийг” найруулсан) найруулах юм бол эргээд Матрикс ертөнцөд очиход бэлэн” гэсэн ярилцлага өгсөн байдаг.