НАТО-гийн дээд хэмжээний 34 дэх удаагийн уулзалт Нидерландын Хааг хотод өчигдөр өндөрлөлөө. Тус хуралдааны үеэр эвслийн гишүүн орнуудын батлан хамгаалах салбарыг бэхжүүлэх, аюулгүй байдлыг хангах, Оросын аюул заналхийлэлд хариу арга хэмжээ авахад чиглэсэн яриа хэлэлцүүлэг өрнүүлжээ. Улмаар улс орнууд 2035 он гэхэд бат¬лан хамгаалах салбарын зардлыг ДНБ-ий та¬ван хувьд хүргэхээр санал нэгдсэн байна. Үүний 3.5 хувийг цэрэг, дайны салбарт, 1.5 хувийг кибер аюулгүй байдал, дэд бүтцэд зар-цуулахаар төлөвлөжээ. Харин Испанийн Ерөнхий сайд Педро Санчез таван хувьд хүргэх шаардлагагүй гэж үзэн энэ саналыг үгүйсгэжээ. Мөн тус уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Article 5” буюу гишүүн орнуудын хамтарсан хамгаалалтын асуудлаар тодорхойгүй байр суурь илэрхийлж олон хүний анхаарлыг татсан аж. Сонирхуулахад, энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг “Оринж Шийлд” нэртэй тусгай хамгаалалтын байгууллага хариуцан ажилласан бөгөөд нийт 27 000 цагдаа, 10 000 цэргийн алба хаагч тэнгисийн, агаарын, кибер аюулгүй байдлын өндөр түвшний хамгаалалтад зохион байгуулжээ. Мөн уг уулзалт нь түүхэндэх хамгийн өндөр зардалтай хурлаар нэрлэгдэж байна.
Ц.Аюуш