ХБНГУ-ын Берлин хотод дэлхийн оюутны спортын 33 дугаар универсиад наадам ирэх сарын 16-24 хүртэл үргэлжилнэ. Тус наадмын тэмцээний салхийг Монголын багаас волейболын эмэгтэй тамирчид хагалж, БНХАУын шигшээтэй Б хэсэгт эхний тоглолтоо өрнүүлэх юм. Берлин хотыг зорих манай тамирчдаас усан сэлэлтийн багийнхан нийслэлд “Кинг таур кинг спорт комплекс”-т, таеквондочид пүмсэ төрөлд анх удаа оролцохоор БНСУ-ын дасгалжуулагчийг урьсан бол ширээний теннисний багийнхан ахлах дасгалжуулагч Д.Цэрэнтогтох, 3x3 сагсан бөмбөгийн оюутны эрэгтэй, эрэгтэй тоглогчид Гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлагад “Мон-Алтиус” дээд сургуулийн зааланд бэлтгэлээ базааж эхэлсэн. Тэгвэл волейболын 23 хүртэлх насныхан “Алдар” спорт хороонд сургуулилалтаа хийхийн зэрэгцээ залуучуудын волейболын УАШТ-д оролцож байна. Дээрх наадамд оролцох 3X3 сагсан бөмбөгийн дэлхийн шилдэг 12 багийн тоглолт Бохум, волейболын төрөлд дэлхийн шилдэг 16 орны тамирчид Дуйсбург хотод өрсөлдөх нь. Монголын оюутны спортын холбоо баг тамирчдынхаа бэлтгэлд анхаарал хандуулж, долоо хоног бүр сургуулилалтын үйл ажиллагаатай танилцаж буй аж.