Монгол Улсын нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудал, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцдэг “Монголын Эдийн засгийн чуулган” ирэх сарын 8-9-нд Улаанбаатар хотод болно.
16 дахь удаагийн чуулганаар эл ногоон эрчим хүч, хот байгуулалт, зам, тээвэр, эрчимжсэн хөдөө аж ахуй, дэвшилт технологи, хиймэл оюуны салбарын асуудлыг онцгойлон хэлэлцэх гэнэ. Түүнчлэн хөдөөгийн хөгжил, эрчимжсэн мал аж ахуй, бүсчилсэн татвар, хөрөнгө оруулалтын бодлого, тээврийн дэд бүтэц, аялал жуулчлалын боломж, түүний сорилт, уул уурхай болон газрын ховор элемент, санхүүгийн зах зээл зэрэг цаг үеийн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ.
“Монголын эдийн засгийн чуулган-2025” болон дагалдах бусад арга хэмжээнд олон улсын болон дотоодын 4000 гаруй зочин төлөөлөгч оролцох аж. Тодруулбал, Элчин сайдууд, олон улсын байгууллагынхан, төрийн бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгч, эрдэмтэн, судлаач, оюутан залуус, иргэдийн төлөөлөл оролцохоор бүртгүүлжээ.
Ц.Цэнд-Аюуш