“Чингис хаан” одонт Морин хуур найрал “Монгол хөгжим” тоглолтоо энэ сарын 28-нд Улсын Филармонийн концертын танхимд толилуулах нь. Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын шидээврүүдийг цувралаар хүргэдэг “Монгол хөгжим” тоглолтын тайзнаа энэ удаад Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров тэргүүтэй орчин цагийн мэргэжлийн хөгжмийн урлагийн шилдэг төлөөлөгчдийн бүтээлүүд эгшиглэнэ. Тодруулбал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Өлзийбаяр, Соёлын тэргүүний ажилтан Х.Алтангэрэл, Цэн.Эрдэнэбат, Э.Доржсүрэн нарын найрал хөгжимд зориулсан концертын бүтээлүүдийг Морин хуур найрал хөгжмийн удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайханы удирдлага дор энэ үдэш үзэгч, сонсогчдын хүртээл болгох юм байна.
Л.Ням