Кени улсыг бүхэлд нь хамарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр дор хаяж 16 хүн амиа алдлаа гэж “Amnesty International” төрийн бус байгууллагын Кени дэх салбараас иш татан Reuters агентлаг мэдээллээ.
“Amnesty International” байгууллагын гүйцэтгэх захирал Ирунгу Хоутон “Бид 16 хүн нас барсныг баталгаажууллаа. Тэдний ихэнх нь цагдаа нарын гарт амиа алдсан” гэж тус агентлагт ярьжээ.”
Кенийн хүний эрхийн үндэсний комисс энэ тоо баримтыг баталгаажуулсан байна.
Өмнө нь Кени улсын Хууль зүйн нийгэмлэг, Цагдаагийн шинэчлэлийн ажлын хэсэг болон Кенийн анагаах ухааны нийгэмлэг хамтарсан мэдэгдэл хийж, найман хүн нас барсан гэж мэдээлжээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр Кенийн 47 мужийн 23-д нь эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд Наад 400 орчим шархадсан байна.
Энэ жилийн жагсаал өнгөрсөн оны зургадугаар сарын дундуур эхэлсэн Ерөнхийлөгч Уильям Рутог огцрохыг дэмжсэн, татварын хуулийн төслийг эсэргүүцсэн хөдөлгөөний ойн баярыг тохиолдуулан эхлүүлжээ.
Мөн 2024 оны зургадугаар сарын 25-нд маш хүчтэй эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд идэвхтнүүд парламент болон нийслэлийн ИТХ-ын байрыг шатаасан явдал юм.
Кени улсын Хүний эрхийн үндэсний комиссын мэдээлснээр, хоёр долоо хоног үргэлжилсэн тэрхүү эсэргүүцлийн үеэр 39 хүн амиа алдаж, 350 гаруй хүн шархаджээ.
Туайн үед Ерөнхийлөгч иргэдийн дургүйцлийг төрүүлсэн татварын хуулийн төслөө эргүүлэн татсан боловч энэ нь засгийн газрыг гадаад зах зээлээс 1 их наяд Кенийн шиллинг (ойролцоогоор 7.7 тэрбум доллар) зээлэхэд хүргэнэ гэж анхааруулж байжээ.