Шатрын дэлхийн 13 дахь аварга Гарри Каспаров Өмнөд Суданд төрийн эргэлт хийх оролдлого хийхэд оролцсон байж магадгүй гэж Bloomberg эх сурвалжаас иш татан мэдээллээ.
Тус агентлагийн мэдээлснээр, 2024 оны гуравдугаар сард АНУ-ын Аризонагийн холбооны прокурорууд Харвардын их сургуулийн эрдэмтэн Питер Ажак, идэвхтэн Абрахам Кич нарыг Өмнөд Судан руу зэвсэг экспортлохыг завдсан хэрэгт буруутгасан байна. Тэд Өмнөд Суданы засгийн газрыг түлхэн унагаахын тулд Калашников автомат буу, Стингер пуужин, гранат худалдаж авах гэсэн ч тэдэнд хангалттай мөнгө байгаагүй гэж яллах дүгнэлтэд дурджээ.
Америкийн “Jane Street” худалдааны фирмийн үүсгэн байгуулагч Роберт Граньеригийн мэдүүлснээр дээр дурдсан хүмүүс түүнийг хууран мэхэлж, уг хуйвалдааныг санхүүжүүлэхэд хүргэсэн гэжээ. Харин шүүгдэгчид өөрсдийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн байна.
Тэдний өмгөөлөгчидийн хэлснээр Граньери "санхүүжилтийг өгөх боломжтой бөгөөд бэлэн байсан" гэжээ.
Мөн өмгөөлөгчид “Шүүгдэгчдийг хэдий Граньери болон шатрын дэхийн аварга Гарри Каспаров нар дэмжиж байсан ч АНУ-ын засгийн газар зөхөн хоёр хар арьст залууг онилон буруутгаж байна. АНУ дээрх дэмжсэн эрхмүүдийг хэнийг ч буруутгаагүй ” гэж мэдэгджээ.
Дэлхий авага Каспаров “Rights Foundation”-ийн (Хүний эрхийн сангийн) даргаар ажиллаж байхдаа Ажактай танилцсан байна. Хожим нь тэрбээр Аякыг Граньеритэй танилцуулжээ.
Каспаровын мэдэгдэлд дэлхийн аварга энэ хэрэгт өөрийнхөө үүрэг оролцоог шууд дурдаагүй ч амьдралынхаа ихэнх хугацааг иргэний эрхийг хамгаалах, дэлхий даяар ардчиллыг сурталчлахад зарцуулсан гэж хэлснийг Bloomberg иш татан хэвлэжээ.
2023 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын Дотоод хэргийн яам Украины дайныг эсэргүүцэж, Украины талыг дэмжиж буй Орос, Беларусийн иргэдийг дэмжих зорилгоор дуудлага худалдаа явуулсныг гэмт хэргйн шинжтэй гэж үзэн Каспаровыг террористуудын жагсаалтад оруулсан байна.