Шинжээчдийн үзэж байгаагаар, хэрэв Иран АНУ-ын дайралтын хариуд Ормузын хоолойг нэг өдөр ч гэсэн хаавал баррель нь 120, бүр 150 ам.доллар хүртэл огцом өсөх магадлалтай.
6-р сарын 22-ны шөнө АНУ Ираны Натанз, Фордо, Исфахан дахь цөмийн гурван байгууламжид цохилт өгсөн. Энэ халдлага нь Ираны цөмийн хөтөлбөрийг устгах эсвэл ноцтой сулруулах зорилготой байсан гэж Вашингтоны үзэж байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлснээр, Тегеран "энэ дайныг зогсоох"-ыг зөвшөөрөх ёстой, эс тэгвээс Иран илүү ноцтой үр дагавартай тулгарах болно.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс хэлэхдээ, АНУ Исламын Бүгд Найрамдах Улстай дайн хийхгүй гэв.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи "Дипломат харилцааны үүд хаалга үргэлж нээлттэй байх ёстой, гэхдээ одоо ... тийм нөхцөл биш" гэж мэдэгдэв. Түүний хэлснээр АНУ дипломат харилцаанаас урвалаа. Иран улс өөрийн аюулгүй байдал, улс орны эрх ашгийг хамгаалахын тулд бүх арга хэмжээг авах болно гэж тэр дүгнэжээ.