АНУ-д үргэлжилж буй хөл бөмбөгийн Клубүүдийн ДАШТ-ий хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд явагдаж байна. Өчигдөр А хэсгийг тэргүүлэгч Бразилын “Сан-Паулу” болон АНУ-ын “Интер Майами” багууд тоглов. Хэдий тоглолтын 80 дахь минут хүртэл Л.Мессигийн баг тэргүүлж байсан ч өрсөлдөгч нь найман минутын зайтай хоёр гоол оруулснаар багууд 2:2-оор эвийн гэрээ байгууллаа. Ийнхүү хоёр багийн оноо тэнцсэн ч нэмэлт үзүүлэлтээр Бразилын баг илүү гарснаар хэсгээ тэргүүлэх эрхтэй боллоо. Тэд хасагдах шатанд нутгийнхаа өөр нэг “Ботафого”-той тоглох бол “Интер Майами” харин Европын топ багуудын нэг ПСЖ-тэй учраа таарав. Сонирхуулахад, тус багт Л.Месси нэгэн цагт хүчин зүтгэж байсан билээ.
Түүнчлэн Л.Месси клуб болон шигшээ багийн бүрэлдэхүүнд оролцсон 33 тэмцээндээ бүгдэд нь хэсгийн шатнаас шалгарч байжээ.
Харин В хэсэгт Клубүүдийн ДАШТ-ий ээлжит сенсац дэгдэж, Испанийн “Атлетико” баг хэсгээсээ шалгарсангүй. Улмаар тус хэсгээс “Аваргуудын лиг” болон Либертадоресын цомын аварга ПСЖ, “Ботафого” баг хасагдах шатны эрхээ авлаа.
Э.Манлайбаатар