Тайланд улсад хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт үргэлжилж байна. Монголын шигшээ баг В хэсэгт Энэтхэг, Зүүн Тимор, Иракийн багтай багтжээ. Дэлхийд чансаагаараа 126 дугаарт бичигдэж буй манайхан эхний тоглолтоо Энэтхэгийн шигшээтэй өрнүүлж, дараагийнхыг нь Иракийн тамирчидтай энэ сарын 26-нд 17.00 цагт өрсөлдөх юм. Тэгвэл талбайн эзэн орны багийнхантай ирэх сарын 2-нд 20.30 цагт тоглох бол, хэсгийн сүүлийн тэмцээнээ Зүүн Тиморын эсрэг долоодугаар сарын 5-нд 17.00 цагт хийнэ. Дээрх тэмцээнд дэлхийн 34 баг найман хэсэгт хуваагдан тоглох бөгөөд хэсгээ тэргүүлсэн нь ногоон тивийг зорих эрх гардах юм.