
Сүхбаатар дүүргийн 15-р хороонд байрлах “Дорнын Илч” гэх компани түүхий нүүрс түлж байсан зөрчлийг НМХГ-ын ажилтнууд илрүүлжээ. Тус компанид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, зөрчлийг арилгах даалгавар өгчээ.
Сануулбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг батласан юм. Ингэснээр түүхий нүүрсний оронд шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлээд байна.

