
“Зулзагын гол” зусланд зорилтот өрхийн 90 хүүхдийг үнэ төлбөргүй амрааж байна. Уг ажлыг “Дэлхийн зөн-Дархан” байгууллагын Хүүхдийн төлөөх орон нутаг төсөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран хэрэгжүүлж буй. Эдгээр хүүхдийг амрах үеэр нь сэтгэл зүйн анхан шатны зөвлөмж өгөх багц сургалтыг зохион байгуулах юм. Ингэснээр хүүхдүүд бие даах чадварт суралцахад бага ч болов суралцана гэж үзэж байгаа аж. Мөн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, цээжний эмгэг илрүүлэх үзлэгийн тусламж үзүүлжээ.

Бас тэдэнтэй хамт хөнгөн атлетикийн өсвөрийн шигшээ багийн 20 гаруй тамирчин, бэлтгэлээ хийхээр болжээ.