
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс явган хүн зорчих нийтийн эзэмшлийн зам талбайд саад учруулж буй хэсгүүдийг чөлөөлж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар зургаан байршилд газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэжээ.

Эл ажил Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 08-ны А/688 дугаар захирамж батлагдсан бөгөөд БГД 39, БЗД 41, СБД 26, СХД 41, ХУД 24, ЧД-т 27 зэрэг нийт 198 байршилд газар чөлөөлөх аж.
