
Сагсан бөмбөгийн спортын мастер, Монголын шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн нас бараад удаагүй байгаа билээ. Талийгаачийг сүүлчийн замд нь үдэн, санан дурсах "ЗУЛ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ыг наймдугаар сарын 3-нд 20 цагаас Сүхбаатарын Талбайд зохион байгуулахаар болжээ.
Зул өргөх ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийнхан болон багийн нөхөд нь оролцох аж.
О.Дөлгөөний биеийн байдлын тухай албан ёсны мэдээллийг олон нийтэд түгээж байсан Mongolia For Dulguun фэйсбүүк хуудаст энэхүү арга хэмжээнд олон нийтийг өргөнөөр оролцохыг урьжээ.