
Өвөрхангай аймгийн Богд сумын нутгаас хүний цогцос олджээ. Уг цогцсыг мал хариулж явсан иргэн олж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Олон хоног дараалж орсон борооны улмаас цогцос ил гарсан байсан бөгөөд хэргийн газрын үзлэг шалгалтаар 30-40 орчим насны эрэгтэй хүний цогцос болохыг тогтоосон аж. Хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба анхан шатны дүгнэлтээр дээрх иргэн гадны нөлөөтэй нас барсан гэжээ.