
"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан энэ сарын 3-ны өдөр Хүй долоон худагт болно. Наадмын бөхийн барилдаанд 128 уран бөх зодоглох аж.
Ташрамд дурдахад, жил бүрийн наймдугаар сарын эхээр Улаанбаатар төмөр замын баяр наадам “Хонхор” өртөөнд болдог бөгөөд бөхчүүд олноор оролцон барилддаг байна. Өнгөрсөн жилүүдэд зөвхөн УБТЗ-д ажилладаг бөхчүүдийн дунд уг наадмыг зохион байгуулдаг байсан бол энэ жилээс бусад улс, аймгийн цолтой бөхчүүдэд нээлттэй зохион байгуулахаар болжээ.