
АНУ, Мексикийн хил дээр хэсэг уран бүтээлчид дүүжин даажин хийжээ
Энэхүү тоглоом дээр хоёр орны хилийн ойролцоох оршин суугчид хамт тоглодог. Энэ нь байдаг л нэг энгийн зүйл санагдаж болох юм. Энд хүүхдүүд гэлтгүй томчууд хүртэл дүүжин даажиндаж, хөхрөн инээлдэж, бие биентэйгээ ярилцаж байна.

Гэхдээ энэ тоглоомын талбай бусдаас ялгаатай нь АНУ, Мексикийг тусгаарладаг хилийн хашааг тохон байрлуулсанд байгаа юм.

"Тетер-Тоттер хана" санааг Калифорнийн их сургуулийн архитектор, профессор Рональд Раэл, Сан-Хосе мужийн их сургуулийн дизайнер дэд профессор Виржиниа Сан Фрателло нар гаргасан бөгөөд тэдний санаа олон жилийн дараа биелж буй нь энэ ажээ.
Эх сурвалж: Euro news