
Сибирийн түймэр дэлхий нийтийг цочроож байна. Түймрийн утааны хил хязгаарыг тогтооход ч бэрх болоод байгаа. Тус нутгийн багахан хүн амыг нүүлгэн шилжүүлсэн ч тайгад буй амьтад хөөрхийлөлтэйгөөр үрэгдэж буй нь дэлхий нийтийг яах аргагүй анхаарлаа хандуулахад хүргэж байна.

Түймрийг унтраахад АНУ-ын Ерөнхийлөгч хүртэл туслахад бэлэн буйгаа мэдэгдсэн. Харин ОХУ-ын зүгээс гал унтраах зардал нь ойг аврахаас илүү гарч байгаа тул зөнд нь орхиж байна гэж байсан ч саяхнаас арга хэмжээ авч эхэлжээ. Одоогийн байдлаар түймрийг унтраахад сая гаруй хүн оролцож байгаа ч хүчин мөхөсдөж байгаа ажээ.
