
Энэ жилээс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ерөнхий боловсролын жирийн сургуулиудад суралцуулахаар болжээ. Тухайн сургуулийн хамран сургах тойрогт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байвал сургуулиуд авч суралцуулах үүрэг хүлээн авчээ.
Энэ талаар БСШУСЯ-ны ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, “хамран сургах тойрогт нь харааны бэрхшээлтэй хүүхэд байвал баррель үсгийн сурах бичиг, сонсголын бэрхшээлтэй хүүхэд байвал дохионы хэлний багшаа бэлтгэх, тэргэнцэртэй хүүхэд байвал орц, гарц шатаа бэлтгэх зэргээр сургуулиуд ажиллаж байгаа. Тиймээс багшийг бэлтгэх, хамран сургах тойргийн судалгаа хийж, тухайн хүүхдийн бэрхшээлд нийцүүлэн сурах боломжоор хангах үүргийг өгөөд байна” гэв.