
Авто хэрэгслийн дугаарын шинэ төрөл гараад удаагүй байгаа. Эдээр дугаарын дэвсгэр өнгө зэргээс хамаарч тухайн хэрэгслийн төрөл, ангиллыг мэдэх боломжтойг бид өмнө нь мэдээлсэн. Энэхүү шинэ дугаарт ногоон дэвсгэр бүхий төрөл бий. Энэ нь Эко буюу бүрэн цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг илэрхийлэх бөгөөд “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ”-ээр хөдөлгөөнд оролцох боломжгүй бөгөөд дугаарын хязгаарлалт хамаарахгүй мөн авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлж, татварын хөнгөлөлт эдлүүлэх юм.