
Энэ сарын 29-30-г шилжих шөнө цагдаагийн байгууллагад иргэнээс дуудлага ирүүлсэн байна. Тус дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид 02 цаг орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалахын их сургуулийн хашаанд 14-19 насны 1 бүлэг 6 этгээд тээврийн хэрэгслийн дугуй 4 ширхэг, аккумулятор 2 ширхгийг хулгайлж хэргийн газраас зугтаах үед эргүүлийн алба хаагчид түргэн шуурхай илрүүлж, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс баримтжуулан шалгаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн зургаан этгээд нь Улаанбаатар хотын Чингэлтэй, Сонгино-хайрхан, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 14-19 насны, нэг эмэгтэй таван эрэгтэй байжээ. Тэд хулгай хийсэн эд зүйлээ зарж борлуулан цахим тоглоомын газар үйлчлүүлэх зорилготой байсан хэмээн мэдүүлсэн аж.