
БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдсан Киокушин каратэгийн 18 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Киокушин каратэгийн холбооны баг тамирчид, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид Монгол улсаа төлөөлөн оролцлоо.
Энэхүү тэмцээний -90 кг төрөлд Спортын мастер, Тусгай ажиллагааны бүлгийн ажилтан, цагдаагийн дэслэгч М.Алтангэрэл тэргүүн байр эзэлж, Ази тивийн хошой аварга боллоо. Тэрээр 2018 оны 04 дүгээр сард Кувейт улсад зохион байгуулагдсан 17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж байсан юм.
Харин Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын албаны бэлтгэл, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа, ОУХМ М.Баттүшиг +90 кг, Спортын мастер, мөн газрын бүлгийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Э.Соёлбаатар 80 кг төрөлд тус тус өрсөлдөж гутгаар байрт шалгарчээ.