
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороолол, наймдугаар байрны зүүн талд байрлалтай ТҮЦ-нд шалгалт хийжээ. Мөн болон тус дүүргийн хоёрдугаар хороо, Цагдаа хотхон, 12 дугаар байрны баруун урд талд тус тус байрлах түргэн үйлчилгээний хоёр цэгийн үйл ажиллагаанд хяналт хийжээ.
Шалгалтаар дээрх ТҮЦ-үүдийн эзэд нь тодорхойгүй байсан бөгөөд сүүлийн 1-2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй байна. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд ойр орчмын хөрсийг бохирдуулан хог хаягдлыг ихээр бий болгосон байжээ. Тиймээс түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж газрыг чөлөөлсөн байна.