
Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2019 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын ажлуудыг батлагдсан графикийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 15-наас эхлэн хийж байна.
Батлагдсан хуваарийн дагуу Зогсолт №10 буюу 5вгдж магистралийн хуваарьт өөрчлөлт орсныг мэдэгдэж байна.
Батлагдсан графикаар долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 5-нд 6 хоног /5вгдж магистраль/ хийх байсан ч наймдугаар сарын 05-11-нд 6 хоногийн турш засвар үйлчилгээ хийгдэхээр боллоо.
Байршил: Замын цагдаагийн газар, “Эрэл”-ийн орон сууц, Стар эстэйтс, “Континентал” зочид буудал, “Шинэ үе” сургууль, 21-р сургууль, Бөхийн өргөө, XIII хороолол, ДДТ-24, 25, XIV хороолол, “Аман хуур” хотхон, Сансар, XII, XV хороолол орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун ус засварын хугацаанд түр хязгаарлагдах аж.
