
Өчигдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гурвалжингийн уулзвар дээр "Хүн машин дээрээ сууж яваад байна" гэх иргэдийн мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ. Уг иргэнийг саатуулан Зөрчлийн хуулийн 14.7.45 тоотыг зөрчсөн гэж үзэн 1 оноо хасаж, 50 000 төгрөгөөр торгосон байна.