
ОХУ-ын Онцгой байдлын яам Сибирь болон Алс Дорнодод гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна.
Сүүлийн нэг өдрийн турш ОХУ-ын Онцгой байдлын яам «Бe-200» онгоцнуудын тусламжтайгаар 300 тонн усыг зөөвөрлөж, байгалийн түймэр болж буй газруудаар асгасан ба хүч нэмэгдүүлэхээр галын голомт руу Омскийн муж, Алтайн хязгаар, Новосибирскийн муж болон Камчаткагийн хязгаарын онцгой байдлынхныг дайчлан илгээж байгаа юм.

Агаар мандал дахь хортой бодисуудын түвшинг тогтоох зорилгоор 118 ажиглалтын цэгүүдэд өдөр, шөнийн турш хяналтын хэмжилтүүдийг хийж байгаа ба 618 сууринд утаатай хэвээр байгаа билээ. Түймрийг унтраахад 9000 гаруй хүн, 2 800 техник ашиглаж буй аж.