"Буянт ухаа-2" 972 айлын түрээсийн орон сууцны цахим бүртгэл өчигдөр шөнө 00:00 цагийн үед дууслаа.
Нийслэлийн орон сууцны корпорациас тус цахим бүртгэлийг долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 4-ны өдрийг дуустал явуулсан билээ. 14 хоногийн турш өрнөсөн түрээсийн орон сууны бүртгэлд нийт 35,003 иргэн мэдээллээ илгээжээ.
Шалгаруулалтыг Сонгон шалгаруулалтын тусгай комисс явуулж, тэнцсэн иргэдээс нь шаардлагатай мэдээллийг эх хувиар авах юм байна. Гэвч сонгон шалгаруулалт хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байна.