
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Тээврийн цагдаагийн газрын баруун урд уулзварын гүүрэн гарцын үндсэн гүүрийн хөдөлгөөнийг наймдугаар сарын 25 гэхэд нээх үүргийг тус барилгын гүйцэтгэгч “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” компанийн удирдлагад өглөө.
Үндсэн гүүрийн барилгын явц 90 хувьтай байгаа бол Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон 4 эгнээ гүүрийн барилга 72 хувьтай байгаа аж.