
"Буянт Ухаа-2" түрээсийн орон сууцны цахим бүртгэл өнгөрсөн даваа гарагт дууссан билээ. Одоогоор Нийслэлийн орон сууцны корпорациас материалаа ирүүлсэн 35 мянган иргэнээс зорилтот бүлгийн 972-ыг сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан АТГ-аас сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударга явуулах зөвлөмжийг Хотын дарга С.Амарсайханд хүргүүллээ.


