
Монголд түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч энэ удаагийнх шиг өргөн хэмжээнд зарлагдаж, сонгон шалгаруулалтад хийгдэж байсан удаагүй. Харин 14 хоногийн хугацаатай зарласан тус шалгаруулалтад 35 000 гаруй иргэн хамрагдсан нь хаа хаагүй л гайхшруулсан. Сонгон шаларуулалтын тухайд иргэдийн бодит байдлыг тодорхойлж чадаагүй гэж байгаа ч тал талын хяналттай шударга шалгаруулалтад болсон гэж үзэж болно.
Тэгвэл өнгөрөгч долоо хоногт дүнгээ гаргасан уг шалгуурын эхний шатанд тэнцсэн иргэдэд мэдээлэл түгээх ажил ид өрнөж байна. Тэнцсэн иргэдэд утсаар дамжуулж мэдээллийг хүргэж эхэлсэн бол НОСК-ийн цахим хуудсанд бүх иргэдийн мэдээллийг эрэмбэлснээ байршуулах юм байна.