
Богд хан уулын Цэцээ гүн оргилд аялж зугаалж явсан БНСУ-ын иргэн, 61 настай эмэгтэй ор сураггүй алга болсон талаарх мэдээлэл наймдугаар сарын 11-нд цацагдсан. Тэгвэл тэрбээр өчигдөр Хүрхрээгийн амаар "Скай Резорт" хүрч, эсэн мэнд бууж иржээ. Түүнийг онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчид үнэрч нохойн хамт эрэн сурвалжилж байжээ.