
Нийтийн эзэмшилийн газрыг чөлөөлөх, зам талбайд зөвшөөрөлгүй баригдсан хашаа хайс, барилгыг нураах ажил нийслэлийн хэмжээнд үргэлжилж байна.
Энэ ажлын явцын талаар Нийслэлийн газар зохион байгуулах албаны Газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн дарга Д. Бат-Өлзий тайлбар хийлээ. Тэрбээр “Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж буй 198 аж ахуй нэгж байна. Бид одоо тэдгээрийн 24 хашаа хайс, барилгыг буулгаад байна. Ийм төрлийн зөрчилтэй ААН-ийг Зөрчлийн тухай хуулийн 8-р зүйлд заасны дагуу 500 мянган төгрөгөөр, иргэнийг 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч байна” гэлээ.
Ташрамд дурдахад, Нийслэлийн газар зохион байгуулах албанаас өнгөрсөн жилд нийслэлийн 300 орчим хэсэгт зөвшөөрөлгүй баригдсан барилга, хашаа хайсыг нураах арга хэмжээ авч байжээ.
А.САРАНДАГИНА