
Олон улсын “Цэргийн наадам”-ын нэг төрөл “Мэргэн буудагчийн зааг” тэмцээн Беларусь улсын Брест хотноо 10 өдөр үргэлжилж, өчигдөр шилдгүүдийг тодруулав. 21 улсын 230 гаруй мэргэн буудагч өрсөлдсөн эл тэмцээнд Монголын баг амжилттай оролцжээ. Монгол Улсын зэвсэгт хүчний мэргэн буудагч, ахлах дэслэгч Ч.Мандуул, ахлах ахлагч Э.Орхонтуул нар гуравдугаар шатны хос буудлагын төрөлд тэргүүлэв. Тэд Серби, Энэтхэг зэрэг мэргэн буудагчдын чадвараар дэлхийд тэргүүлдэг 14 улсын тамирчдыг ялжээ.