
Энэ сарын 12-ны өдрийн 17 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их монгол улсын гудамж, "Мандала" хотхоны урд замд осол гарчээ. Уг ослоор Тоёото приус маркийн автомашины жолооч С нь унадаг дугуй унаж явсан 15 настай, эрэгтэй Б-тэй мөргөлдсөн байна. Унадаг дугуй унаж яван Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь цагдаагийн байгууллагын шалгалтын явцад тогтоогджээ. Мөн 2019.08.13-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 258 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 177 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 9 хүн гэмтэж бэртсний 4 нь хүүхэд байна.
Сүүлийн үед явган хүний гарцаар гарч буй явган зорчигч нарыг мөргөж гэмтээх зам тээврийн осол ихсэж байгаа тул иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцонохыг Тээврийн цагдаагийн алба-с анхаарууллаа.