
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тоглоомын талбайд тоглож байсан есөн настай Б.Ундармаа охин алга болсон билээ. Охин сураггүй болоод дөрвөн сарын хугацаа өнгөрсөн ч ямар нэгэн сураг одоог болтол гараагүй юм. Тиймээс Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын албан хаагчид тухайн нутаг дэвсгэрт очиж, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газартай хамтран эрэн хайх ажиллагаа явуулжээ. Мөн сумын хэмжээнд самналт хийсэнч үр дүнд хүрээгүй аж. Ажлын хэсэг гаалийн байгууллагатай хамтран ажиллаж, хяналт шалгалт явуулж, охиныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа ажээ.