
“Халхын голын дайн-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Дорнод аймгийн Халхгол суманд эхэллээ.
Хурлаар Халх голын дайны эхлэл, төгсгөлийн учир шалтгаан, олон улсын ач холбогдол, түүхэн баримтуудын тухай яригдаж байгаа аж. ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун, ОХУ-ын Өвөр Байгалын их сургуулийн захирал доктор, профессор В.В.Кузнецов тэргүүтэй 20 гаруй эрдэмтэн, судлаачдаас гадна гадаад, дотоодын 80 гаруй зочин тус хуралд оролцож байна.
“Халхын голын дайн-80 жил” хурлыг ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн, Халх гол сумын музей, ойг зохион байгуулах хороо, Халх гол сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм.