
Хятад улс руу олон улсын ачаа тээвэрлэж явсан галт тэрэг өнөөдөр энэ сарын 14-нд буюу өнөөдөр өглөө 08.00 цагийн орчимд замаас гарчээ. Энэхүү явдал Төв аймгийн Баян сумын Мааньт өртөөний ойролцоо болсон байна. Тодруулбал, тус өртөөний 2-р замаар тээвэр хийж явсан 2656 дугаартай галт тэрэгний мод ачсан дөрвөн вагон замаас гарсан байна.