
Ховд аймгийн Ховд сумын Баян булаг багийн Бугат үзүүр гэх газраас энэ сарын 13-нд хоёр настай эрэгтэй Н нь алга болсон байна. Энэ талаарх дуудлагийг 19:10 цагт цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд дуудлага өгсөн бөгөөд, 16:00 цагийн үед алга болоод одоог хүртэл олдохгүй байна гэсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, хүүг найман сарын 14-ны 07:15 цагт Ховд сумын Баянбулаг багаас дөрвөн км орчим зайд байсныг эсэн мэнд олжээ.