
Өнөөдөр Улаанбаатар хотод +18 градус дулаан, үүлшинэ. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Өнөөдөр 8 дугаар сарын 15-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 227 дахь өдөр бөгөөд он дуусахад 140 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +18 градусын дулаан бол шөнөдөө +9 градус үүлшинэ.
- Билгийн тооллын 15, Тооно одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 5 цаг 47 минутад мандан, 20 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
- Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2.672 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.30, юань 379.50, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.30 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байранд “Монгол хэлтэн ард түмний нэр томьёог жигдлэх, нэгдсэн сан үүсгэх асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897
- 11.00 цагт “Премиум Паласе”-т “IFBB Pro Mongolia”- гаас Мэргэжлийн бодибилдинг фитнессийн олон улсын тэмцээний талаар мэдээлнэ. Утас: 94841888
- 11.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас замын хөдөлгөөний бүсчлэлийн зохицуулалтын талаар мэдээлнэ. Утас: 11325044
- 11.00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 7 сарын статистик мэдээллийг танилцуулна.
- 11.00 цагт Монгол бөхийн өргөөнд Казах курес бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагч нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 89001717
- 11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 797 оны энэ өдөр Визант гүрний хатан хаан Ирина өөрийн хүүг хаан ширээнээс түлхэн унагааж хамтран захирагч VI Константины нүдийг сохолж, эрх мэдлийн өөрийн гартаа авчээ.
- 1281 оны энэ өдөр Хубилай хааны тэнгисийн усан цэрэг арлын Японыг эзлэх гээд хоёр дахь удаагаа далайн шуурганд өртжээ. Япончууд үүнээс хойш далайн хар шуургыг “бурхны салхи” гэж нэрлэх болжээ.
- 1327 оны энэ өдөр Оросын Тверь хотод Алтан ордны төлөөлөгчийг хөнөөжээ.
- 1769 оны энэ өдөр Францын эзэн хаан I Наполеон төржээ.
- 1808 оны энэ өдөр Англи улсын Японтой дипломат болон худалдааны харилцаа тогтоох гэсэн оролдлого бүтэлгүйтжээ.
- 1877 оны энэ өдөр Америкийн зохион бүтээгч Томас Эдисон утсаар харилцахдаа “Хелло” гэдэг үгийг хэрэглэж байхыг санал болгожээ.
- 1918 оны энэ өдөр АНУ болон Зөвлөлт Орос улс дипломат харилцаагаа тасалжээ.
- 1948 оны энэ өдөр Бүгд Найрамдах Солонгос улс (Өмнөд Солонгос) тунхаглан байгуулагджээ.
- 2005 оны энэ өдөр Индонезийн Засгийн газар болон “Эрх чөлөөт Ачехын төлөө” хөдөлгөөний хооронд Хельсинкийн энхийн гэрээ байгуулагдаж 30 жил үргэлжилсэн дайныг дуусгажээ.
- 2015 оны энэ өдөр Умард Солонгос Пхеньяны цагийг UTC-ээс (Дэлхийн зохицуулсан цаг) 8 цаг хагасаар түрүүлүүлж байхаар цагаа 30 минутаар ухраажээ.