
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийг эсэргүүцсэн нам болон ард түмний хөдөлгөөнүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АТОЗ намын дарга Ц.Нарангэрэл: “Улсын Их Хурал Оюунтолгой асуудлыг хэлэлцэж байснаасаа гэнэт үсрээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэж эхэлсэн. Монголын төрд гадны колоничлогчид, эдийн засгийн алуурчдын бодлого маш хүчтэй байгаа нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэртэй маргаан мэтгэлцээнийг нийгэмд өрнүүлж, ард түмний эрх чөлөөг хаан боогдуулж байна. Энэ цаагуураа төрийн эрх барьж байгаа эрх мэдэлтнүүд удаан хугацаагаар ноёлох бодлого юм. Тиймээс бид ард түмнийхээ төлөө эсэргүүцэж байгаа" гэв.

УААТҮХ-ний тэргүүн А.Эрдэнэ-баяр: “Улсаа аврах ард түмний үндсэн хөдөлгөөн бол байгалийн баялгийн тэгш хуваарилалтын Үндсэн хуулийн 6.1 НҮБ-ын 18,03 тоот тогтоолын хэрэгжилтийг хангуулахын төлөө Төр засгийн өндөрлөгүүдэд шаардлагыг хүргүүлж ирсэн. Энэ шаардлагын хүрээнд Монголын нутаг дэвсгэрийн хэмжээнд тархаад байгаа 3335 тусгай зөвшөөрлийг цуцлах байр суурийг 2018 онд Ерөнхий сайдад хүргүүлсэн. Одоо Засгийн хэрэг эрхлэх газрын Оюун-эрдэнэд албан шаардлага хүргүүлэх гэж байна" гэлээ.