
Бёрк буюу жинхэнэ нэр нь Björk Guðmundsdóttir тэрээр электроник, поп, сонгодог, трип хоп, авангард хөгжмийн нийлэмжүүдийг багтаасан eclectic хөгжмийн хэв маягийг хөгжүүлсэн дуучин юм.
Өдгөө 54 настай тэрээр уран бүтээлээ үргэлжлүүлсээр байгаа бөгөөд удахгүй шинэ клипээ гаргахаар ажиллаж байна. Түүний гадаад байдал ялангуяа нүүрний гоёл, хувцаслалт дахин давтагдашгүй, өөрийн өнгө аястай. Үүнийг нь хэн ч дуурайх боломжгүйгээр “дархлагдсан” юм. Түүнээс Лэди Гага ч санаа авдаг гэж ярих нь бий.
Бёрк Исландын Рейкьявик хотод төрж өсөн 11 настайгаасаа хөгжмийн карьераа эхлүүлж, 1987 онд гаргасан "Төрсөн өдөр" дууг Их Британи, АНУ-ын радиод хит болж байсан юм. Түүнийг Sugarcubes-ийн альтернатив рок хамтлагийн гоцлол дуучин гэдгээрээ олон улсад хүлээн зөвшөөрсөн байдаг. Хамтлаг задарсны дараа Бёрк 1993 онд бие даасан карьераа эхлүүлж, Дебют (1993), Пост (1995), Хомогеник (1997) зэрэг цомгуудтай бие даасан уран бүтээлчээр ажиллаж, олон уран бүтээлчидтэй хамтарч эхэлжээ. Түүнчлэн мультимедиа төслүүдийг ч санаачилдаг.
Хөгжмийн карьерийнхаа хажуугаар тэр кино салбарт хүчээ үзсэн. Түүнийг дэлхий нийт “Харанхуйд бүжиглэгч” (Dancer in the dark) киногоор нь сайн мэддэг. Тэрбээр 2000 онд тус киногоороо Каннын кино наадмын шилдэг жүжигчний шагналыг хүртсэн бөгөөд “Бүгдийг нь харсан” дуугаараа "I" киноны Шилдэг дууны шагналд нэр дэвшиж байжээ.

Түүний 2011 онд гаргасан Biophilia цомог нь өөрийн гэсэн боловсролын хөтөлбөртэй интерактив програмын цомог хэлбэрээр худалдаалагдаж байжээ. Бёрк мөн Исланд дахь байгаль орчны хамгааллын идэвхтэн гишүүн, сурталчлагчаар ажилласан ба түүнд зориулсан бүрэн хэмжээний үзэсгэлэнг 2015 онд Нью-Йоркийн орчин үеийн урлагийн музейд зохион байгуулсан байна.