
Японы эрэг рүү ойртож буй "Кросса" хар салхитай холбогдуулан Хиросима хотын 570 мянган оршин суугчдад нүүн шилжихийг санал болгожээ. Хар салхины гол цохилт энэ удаа Хиросима хотод тусах аж. Баруун зүгийн бүс нутгаар өдөртөө 800 мл хур тунадас орох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь хөрсний гулгалт үүсгэж болзошгүй юм байна. “Кросса” хар салхины сургаар дотоодын 673 нислэг цуцлагдаж, төмөр замын тээврийн хөдөлгөөн саатаад байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт “Лекима” нэртэй хар салхи Японы Ишигаки, Мияако, Окинава зэрэг өмнөд арлуудыг дайрчээ. Мияко арал дээрх 15 мянга орчим байшин цахилгаангүй болсон аж. Одоогийн байдлаар “Кросса” хар салхины хурд секундэд 35 м байгаа юм байна.