
Их Британийн иргэн 22 настай Бетани Россер гэдэг эмэгтэй богино долгионы зуухандаа өндөг чанаж идэхээр шийджээ. Өндөгний хатуу хальс дэлбэрч магадгүй гэдгээс болгоомжлон урьдчилж интернетээс “зааварчилгааг” олж уншжээ. Олон зааварчилгааны дундаас хэрэв усанд нь давс хийвэл өндөгний хальс задрахгүй гэсэн зааврыг дагажээ. Өндгөө зууханд хийгээд зохих хугацаа болсны дараа зуухаа нээтэл өндөгний хальс зад тавьж халуун өндөг нүүр рүү нь цацагджээ. Эмэгтэйн нүүр түлэгдэхээс гадна нэг нүд нь хүнд гэмтсэн байна. Эмч нар түүний харааг бүрэн сэргэнэ гэдэгт итгэлгүй байгаа аж. Сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Россер хүмүүс өөрт нь тохиолдсон зүйлээс сургамж авч хэн ч богино долгионы зууханд өндөг чанахгүй гэдэгт найдаж байгаагаас гадна гадна интернетэд байгаа бүхэнд сохроор итгэж болохгүй гэдгийг анхааруулжээ.