
Б.Хурц нартай холбогдох хэрэг Төв аймгийн шүүхийн танхимд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хурлын явцын талаар мэдээллээ.
Төв аймаг дахь Шүүхийн Тамгын газрын мэргэжилтэн н.Жавхланбаяр "Шүүх хурал хуульд заасны дагуу үргэлжилж байгаа бөгөөд одоо эд мөрийн баримт буюу бичлэгүүдтэй танилцаж байна. Түүний дараа нотлох бичиг баримттай танилцана. Холбогдогч ихтэй, түүнийгээ дагаад олон хавтаст хэрэг бий. Их ээдрээтэй хэрэг учир цөөхөн хоногт шийдэгдэх боломж бага" гэлээ.
Өчигдрийн байдлаар хуралд оролцож байгаа иргэдээс биеийн байдал нь тавгүйрхсэн тохиолдол гарсан бол өнөөдөр тийм зүйл гараагүй, хэвийн үргэлжилж байгааг дуулгалаа. Одоо хэрэг дахин хойшлох үндэслэл байхгүй бөгөөд яллах, хэрэгсэхгүй болгох, мөрдөн байцаалтад шилжүүлэх зэрэг сонголт л үлдсэн аж.