
Хонконгийн олон улсын нисэх буудалд 8 дугаар сарын 12-ны өдөр тэмцэгчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, бүртгэлийн ажиллагааг саатуулснаас нислэгүүд цуцлагдаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цагдаагийн тусгай хүчин ажиллагаа явуулж, 8 дугаар сарын 14-ний өглөө нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулсныг зарлаад байна. Иргэдэд хандаж дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна:
- Нисэх онгоцны буудалруу очихоосоо өмнө нисэхийн вэб сайт руу орж хуваариа нягтлах. “HKG My Flight application”-ыг гар утсандаа татан авч нислэгийн мэдээлэлтэй танилцах;
- Олон хүн цугласан газраас хол байх;
2019 оны 8 дугаар сарын 15-нд “Wan Chai”,
2019 оны 8 дугаар сарын 17-нд “Central, Admiralty, Hung Hom, Kowloon”,
2019 оны 8 дугаар сарын 18-нд “Causeway Bay, Central”,
2019 оны 8 дугаар сарын 19-нд “MTR” метроны буудал,
2019 оны 8 дугаар сарын 25-нд “Kwai Chung to Tsuen Wan” зэрэг газруудад жагсаал цуглаан болох магадлалтай байгаа тул эдгээр газруудаар аль болох зорчихгүй байхыг анхааруулж байна.
Шаардлагатай тохиолдолд дараах хаягаар холбоо барина уу.
Хаяг / Address: Монгол Улсаас Хонконг ЗЗОБ-д суугаа ЕКГ, Hong Kong Unit 1203, 12/F, Tower 2, Lippo Centre 89 Queensway Road Admiralty
Цахим хуудас: www.hongkong.consul.mn
Цахим шуудан: hongkong@mfa.gov.mn
Facebook: www.facebook.com/ConsulateGeneralofMongoliaHK/
Утас: +852 25222400, 93057096