
700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт хадгалагдсан, дэлхийн археологийн судалгаанд нэн ховорт тооцогдох олдворуудын талаар мэдээлэл хийж байна. Уг хэвлэлийн хуралд Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвийн хамтарсан "Умард Монгол" төслийн судалгааны баг оролцож байна.
Олдворуудын талаар тус судалгааны багийн удирдагч, Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор хэлэхдээ "Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт эртний 1000 гаруй булш байгаагийн 100 гаруй нь тоногдсон байсан. 700-800 жилийн тэртээ хамаарагдах археологийн олдворууд тус тоногдсон булшнуудаас олдсон нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, булш тоногчдын металл илрүүлэгчээр илрээгүй дөрвөн ваар илэрсэн. Гурав нь өрмөөр, нэг нь шар тосоор дүүрэн байсан. Тэд бол Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй олдворууд юм" гэв.